Энэ тавдугаар сарын 22-ний өдөр /2022.05.22/ "Эрдэнэт" үйлдвэрийн 11 ажилчин Булган аймгийн Тэшиг суманд завиар Эгийн голыг гаталж байх үеэрээ нэг нь осолдож амь насаа алдсан хэрэг гарсан талаар бид өмнө мэдээлсэн.
Тодруулбал, Орхон аймгийн харьяат иргэн Ц 36 настай, эрэгтэйг долоон хоногийн турш үргэлжлүүлэн эрэн хайсаар байна. Эрлийн ажилд Орхон аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг, Тэшиг сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагчид, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ажилтнууд тус сумын Далан багийн “Эмээлчир” гэдэг газраас зүүн урд зүгт “Эгийн голын гүүр” гэдэг газар хүртэл 26 км-т завиар урсаж, 5 метрийн гүнд 3 удаа шумбалт хийж, голын эрэг дагуу эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул өнөөдөр өглөө эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн байна.