Ховд аймгийн хүүхдийн парк, төв талбай үнэгүй интернеттэй болно

Ховд аймгийн хүүхдийн парк, төв талбай үнэгүй интернеттэй болно

УИХ-ын гишүүн С.Бямбацогт Монголын цахилгаан холбоо ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Чинбаттай уулзаж Ховд аймгийн цахилгаан холбоо, гар утасны болон интернетийн сүлжээг хэрхэн сайжруулж дэмжих талаар ярилцаж тодорхой шийдлүүдэд хүрсэн талаараа цахим хуудастаа мэдээлжээ.

Энэ хүрээнд эхний ээлжинд МЦХ компани нийгмийн хариуцлагын хүрээнд Ховд аймгийн хүүхэд залуусыг төв талбай болон хүүхдийн парк дээрээ үнэ төлбөргүй интернетийн сүлжээг ашиглах бололцоог бүрдүүлэхээр болсон байна.