Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ, ОУХМ Б.Чимэдцэрэн нар хэвлэлийн хурал хийнэ

Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ, ОУХМ Б.Чимэдцэрэн нар хэвлэлийн хурал хийнэ

Өнөөдөр болох үйл явдлын тоймыг хүргэж байна.

  • "Туушин" зочид буудалд “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих түншлэлийн уулзалт-2022” болно.
  • 9.30 цагт Зэвсэгт хүчний 084 дүгээр анги хүүхдүүдэд зориулсан нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулна. Утас: 89115180
  • 10.00 цагт ХХААХҮЯ-нд "Дэлхийн сүүний өдөр"-ийн хэвлэлийн хурал болно.
  • 11.00 цагт Нийслэлийн иргэний танхимд Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас санаачлан ахлах ангийн сурагчдыг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор зохион байгуулсан “Эерэгээр нөлөөлье” аяны хаалт болно. Утас: 96646863
  • 11.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д  Бат хааны түүхийг өгүүлэх Унгар-Монгол-Их британы хамтарсан “1242 Gateway to the West  буюу Барууны Хаалган Дээр” кинонд бага насны хүүхэд хүчирхийлсэн жүжигчин тоглуулах гэж байгааг эсэргүүцэн “Махаан пикчерс ХХК”-ийн хуульч хэвлэлийн хурал хийнэ.
  • 11.00 цагт "Q Art Gallery"-д "Playtime-2022" наадмын хэвлэлийн хурал болно. Утас: 86115200
  • 11.00 цагт "Шонхор Тауэр"-т АН-ын 4/11 Мэдээллийн цаг болно. Утас: 91000017
  • 11.00 цагт Спортын төв ордонд пауэрлифтингийн ДАШТ-ээс медаль хүртсэн баг тамирчид болон дэлхийн дээд амжилт тогтоосон Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ, ОУХМ Б.Чимэдцэрэн нар хэвлэлийн хурал хийнэ.

МҮХАҮТ-д

  • 9.30 цагт Гадаадын ажиллах хүч, цахим виз, хөрөнгө оруулалт, хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар санал солилцох уулзалт болно.
  • 11.00 цагт Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулсан "КОВИД-ын дараах бизнесийг эрчимжүүлэх менежментийн хөтөлбөр" олон улсын сургалт эхэлнэ.