Нийслэлд баригдаж буй барилгын краны доор ямар ч хамгаалалт хийгээгүй, иргэдийн аюулгүй байдал хангагдаагүй гэх асуудал олны шүүмжлэлийг дагуулаад байгаа.
Тэгвэл уг асуудлыг холбогдох мэргэжлийн байгууллагаас анхааралдаа авч, краны үйл ажиллагааг зогсоохоор болжээ. Тодруулбал, тус 19 давхар барилгын ажлын зөвшөөрөл, краны бичиг баримт барилгын талбай дээр байхгүй тул МХЕГ-аас бичиг баримтыг шалгуулж, зөрчил арилгах хүртэл краны үйл ажиллагааг зогсоожээ.
16 давхраас дээш барилгад Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар бус Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар/МХЕГ/ хяналт тавьдаг байна. Олон нийтийн сүлжээнд тавигдсан мэдээллийн дагуу МХЕГ-ын улсын байцаагч нар газар дээр нь очиж ажилласан байна.