СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сүүлийн 14 хоногийн хугацаанд бага насны гурван хүүхэд усанд живж амиа алджээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сүүлийн 14 хоногийн хугацаанд бага насны гурван хүүхэд усанд живж амиа алджээ

Өнөөдөр /2022.05.31/ хүүхдийн эсрэг хүчирхийлэл, энэ төрлийн зөрчлийн талаар Цагдаагийн Ерөнхий Газрын (ЦЕГ) Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Д.Оюун мэдээлэл өглөө.

Тэрбээр, "Саяхан цахим сүлжээнд нийтлэгдсэн бичлэгийн дагуу сурагчдынхаа биед халдсан багшийн асуудлаар ЦЕГ-аас шалгаж байна. Урьдчилсан байдлаар гэрийн даалгавар хийгээгүй гэх шалтгаанаар хүүхдийн эрхэд халдсан нь тогтоогдсон. Хүүхдүүдийг биед учирсан гэмтлийг тогтоох зорилгоор   Шүүх Шинжилгээний Үндэсний Төвөөс (ШШҮТ) шинжээч эмч томилон шалгаж байна. Мөн удахгүй сурагчдын амралт эхэлж байгаатай холбогдуулан  бага насны хүүхдээ харгалзах хүнгүйгээр орхихгүй байхыг анхааруулж байна. Сүүлийн 14 хоногийн хугацаанд бага насны гурван хүүхэд усанд живж амиа алдсан харамсалтай гурван тохиолдол бүртгэгдсэн" гэв.