Маргааш /2022.06.01/ “Хүүхдийн баяр” буюу олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр болно. Иймд Сүхбаатарын талбайд тус өдөр зориулсан урлагийн арга хэмжээ авах тайз, жижиг хөлбөмбөгийн талбай, худалдаа үйлчилгээнд зориулсан асаруудыг барьж байна. Тодруулбал, маргааш 10:30 цагт Сүхбаатарын талбайд баярын нэгдсэн хүндэтгэлийн парадаар эхлэх бөгөөд, Мөнх-Тунхын баатрууд зэрэг урлагийн тоглолтоор үргэлжилж баярын арга хэмжээ 18:00 цаг хүртэл үргэлжлэх юм.
