Ховд голын усанд осолдсон байж болзошгүй хоёр настай хүүг эрэн хайж байна

Ховд голын усанд осолдсон байж болзошгүй хоёр настай хүүг эрэн хайж байна

Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын тавдугаар багийн “Цагаан гарам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 100 км-т, сумын төвөөс баруун зүгт долоон км-т/ бага насны хүүхэд тавдугаар сарын 30-ны өдрийн 11:00 цагийн орчим гэрийнхээ гадна тоглож байгаад сураггүй болсон бөгөөд “Ховд” голын усанд осолдсон байж болзошгүй тухай дуудлагыг тавдугаар сарын 30-ны өдрийн 17:15 цагт хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газар, аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд,  ар гэрийнхэн И /хоёр настай, эрэгтэй/-ийг тус сумын Цагаан гарам багийн “Цагаан хад” гэдэг  газраас “Хоёр-Арал” гэдэг газар хүртэл 25 км-т завиар,  голын эрэг  дагуу 20 км-т явганаар  эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 21:50 цагт түр зогсоосон. зургадугаар сарын 02-ны өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүллээ.