Б.Бадамцэцэг: Миний хүүхэд амиа алдвал би цогцостой нь цуг талбай дээр шатна

Б.Бадамцэцэг: Миний хүүхэд амиа алдвал би цогцостой нь цуг талбай дээр шатна

Өнөөдөр /2022.06.02/ Хорт хавдартай хүүхдүүдийн ээжүүд НҮБ-д албан ёсоор гомдол гаргаж байгаа талаараа мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Б.Цэрэнлхам охины ээж Б.Бадамцэцэг, “Төр засаг өнөөдөр намайг ийм зэвүүн болгож байна. Би өнөөдөр энд ирээд уйлаад, өрөвдүүлээд байж чадна. Гэхдээ тэгэхгүй. Хүүхдийнхээ төлөө над шиг зовж зүдэрч байгаа маш олон ээжүүдийг мэднэ. Би гэхэд олон удаа live хийж асуудал дэвшүүлж, гишүүдтэй хүртэл уулзсан. Бүгд л ойлголоо гэдэг ч одоог хүртэл нэг ч зүйл өөрчлөгдөөгүй хэвэндээ байна. Иймд НҮБ-д бичиг хүргүүлнэ. Миний хүүхэд амиа алдвал би цогцостой нь цуг талбай дээр шатна. Зүгээр гудамжинд явж байгаа иргэн бухимдаад өөрийгөө шатаагаад байна. Хэдэн долоо хоногийн өмнө би Эрүүл мэндийн сайдтай уулзсан. Юу ч өөрчлөгдөөгүй. Сэхээн амьдруулах тасаг дээр сэтгэлтэй гишүүд нь очоод хараад өгөөч” гэлээ.