Ерөнхий боловсролын сургуулиудын спорт талбайг зуны турш нээлттэй байлгана

Ерөнхий боловсролын сургуулиудын спорт талбайг зуны турш нээлттэй байлгана

Төрийн өмчит ерөнхий боловсролын сургуулиудын спорт талбайг зуны турш нээлттэй байлгах захирамж гаргах тухай  Нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Л.Буянтогтох мэдээллээ.

Тэрбээр хэлэхдээ, "Төрийн өмчит ерөнхий боловсролын сургуулиудын спорт талбайг зуны турш нээлттэй байлгах Нийслэлийн Засаг даргын захирамжийн төсөл хэлэлцэж байгаа ба тун удахгүй буюу маргааш албажих байх. Сургуулиудын гадна спорт талбай, хөлбөмбөгийн талбайг наймдугаар сарын 20-н хүртэл нээлттэй байлгаж хүүхдүүдийн зуны амралтыг зөв боловсон өнгөрөөхөд нь туслах зорилготой" гэв.