Эрээн хотод "Луут завины баяр" тохиож байгаа тул хилээ маргааш нээнэ гэж мэдэгджээ

Эрээн хотод "Луут завины баяр" тохиож байгаа тул хилээ маргааш нээнэ гэж мэдэгджээ

Эрээн хотод коронавирусийн халдварын дөрвөн тохиолдол бүртгэгдсэн тул өчигдөр /2022.06.02/ хөл хорио тогтоосон билээ. Улмаар өчигдөр үдээс хойш орж ирэх байсан чингэлэг бүхий ачаануудыг хилээр гаргаагүй байна. Гэсэн хэдий ч Эрээн- Замын-Үүд  боомтын үйл ажиллагаа хэвийн явагдаж байна гэж албаныхан мэдээлсэн юм.

Тэгвэл Эрээн хотын Худалдааны товчооноос өнөөдөр Луут завины баярын өдөр тохиож буйтай холбогдуулан хил хааж, зургаадугаар сарын 4-нд буюу маргааш нээх талаар мэдэгдэл ирүүлсэн талаар Замын-Үүд дэх Гаалийн газраас мэдээллээ.