Сүхбаатарын талбайд олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр зориулсан урлагийн арга хэмжээ авах тайз, жижиг хөлбөмбөгийн талбай, худалдаа үйлчилгээнд зориулсан асар, талбайг бариад байсан.
Тэгвэл тус баярын өмнөх өдөр буюу тавдугаар сарын 31-ний өдөр Сүхбаатарын талбайд засагдаж байсан тайз нурж, нэг иргэн хүнд гэмтсэн хэрэг гарчээ.
Тодруулбал, Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн арга хэмжээнд зориулан зассан, тайзны арын лед дэлгэц унаж тайз заслын ажил гүйцэтгэж байсан 33 настай эрэгтэй хүнд гэмтэл авсан байна. Иймд хэргийг Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байгаа юм.