Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзвараас Өлзий төвийн уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг хаалаа

Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзвараас Өлзий төвийн уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг хаалаа

Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамжны авто замын шинэчлэлийн ажлын хүрээнд Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзвараас Өлзий төвийн уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг хаалаа.

Уг замын хөдөлгөөнийг 2022 оны зургадугаар сарын 5-ны 07:00 цаг хүртэл хааж, инженерийн шугам сүлжээний худгийн тагийн түвшнийг тааруулах, асфальт бетон хучилтын ажил гүйцэтгэх юм байна. Зам засварын ажлыг "Заабар" компани гүйцэтгэхээр болжээ. Иймд иргэд жолооч нарыг бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг анхаарууллаа.