Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, НЗДТГ, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон холбогдох байгууллагууд “Хүнсний хангамж, аюулгүй байдал, Хүнс үйлдвэрлэл” сэдэвт үзэсгэлэн худалдааг зургадугаар сарын 6-8-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд зохион байгуулна.
Энэ хүрээнд хүнсний салбарын 800 мэргэжилтнийг хамруулсан, хүнсний сүлжээнд тулгамдаж байгаа асуудлыг хэлэлцэх, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэлийг тодорхойлох үндэсний зөвлөгөөн, хэлэлцүүлэг зургадугаар сарын 7-нд Төрийн ордны Их танхимд болох юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг улс орон даяар өрнүүлэх эхлэлийг тавих зорилгоор зохион байгуулж буй үзэсгэлэн худалдаанд иргэд та бүхнийг идэвхтэй оролцохыг зохион байгуулагчдаас уриалж байна.