Монголын триатлоны холбооны ерөнхийлөгчөөр Ц.Сандуйг улиран сонгожээ

Монголын триатлоны холбооны ерөнхийлөгчөөр Ц.Сандуйг улиран сонгожээ

Монголын триатлоны холбооны IV бага хурал өчигдөр /2022.06.02/ болжээ. Энэхүү бага хурлаар Монголын триатлоны холбооны 2018-2022 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг хэлэлцэж, Монголын триатлоны холбооны 2022-2026 оны стратеги төлөвлөгөөг баталсан байна. Мөн зохион байгуулалтын асуудал хэлэлцэж, холбооны ерөнхийлөгчөөр Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ц.Сандуй, ерөнхий нарийн бичгийн даргаар Б.Цагаанбаатар нар улиран сонгогджээ.