Үндэсний статистикийн хорооноос "Хөдөө аж ахуйн анхны тооллого"-ыг улс орон даяар зургадугаар сарын 15-ныг хүртэл зохион байгуулна.
Энэ хүрээнд хөдөө аж ахуйн тооллогын сургагч багш нарыг бэлтгэх, хөдөө аж ахуйн тооллогын сургалтыг орон нутагт хийж байна. Хөвсгөл аймагт хүнс хөдөө аж ахуйн тооллогод 57 тоологч 24 шалгагч бүхий 88 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж 7721 өрх, аж ахуйн нэгжийг хамруулах юм байна.
Тус тооллогыг үр дүнд сүүлийн жилүүдэд хэрэгцээ нь улам ихээр нэмэгдсээр байгаа хөдөөгийн хөгжил, байгаль орчин, ус, газар ашиглалт, цөлжилт, загас, ойн аж ахуйн талаарх мэдээлэл, хөдөө аж ахуй эрхэлж буй өрхийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанаас олж буй орлого, үйлдвэрлэл явуулахтай холбогдон гарч буй зардал, түүнчлэн өрхийн хүнсний аюулгүй байдал, хомстол, хангамж зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг цуглуулах боломж бүрдэнэ гэдгийг Статистикийн хэлтсийн дарга Б.Базардамбуу онцоллоо.
Мөн газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг өрх, аж ахуйн нэгжийн мэдээллийг газар зүйн мэдээллийн системтэй анх удаа уялдуулах боломж бүрдэх аж.