Ховд голын усанд осолдсон байж болзошгүй хоёр настай хүүг эрэн хайж ажиллагаа тав дахь өдрөө үргэлжилж байна

Ховд голын усанд осолдсон байж болзошгүй хоёр настай хүүг эрэн хайж ажиллагаа тав дахь өдрөө үргэлжилж байна

Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын тавдугаар багийн “Цагаан гарам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 100 км-т, сумын төвөөс баруун зүгт 7 км-т/ бага насны хүүхэд тавдугаар сарын 30-ны өдрийн 11:00 цагийн орчим гэрийнхээ гадна тоглож байгаад сураггүй болсон бөгөөд “Ховд” голын усанд осолдсон байж болзшгүй тухай дуудлагыг тавдугаар сарын 30-ны өдрийн 17:15 цагт хүлээж авчээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, ар гэрийнхэн И /2 настай, эрэгтэй/-ийг тус сумын Цагаан-Арал багийн “Цагаан гарам” гэдэг газраас “Хуст-Арал” гэдэг газар хүртэл 15 км-т завиар, голын эрэг дагуу 20 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 21:50 цагт түр зогсоосон. Зургадугаар сарын 03-ны өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн тухай Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.