"Улаанбаатар-Эрхүү" чиглэлийн нислэгээ "Аеромонголиа" компани сэргээжээ

"Улаанбаатар-Эрхүү" чиглэлийн нислэгээ "Аеромонголиа" компани сэргээжээ

Манай хойд хөрш ОХУ руу хийх олон улсын нислэгүүдийн ихэнх нь зогсоод буй. Тухайлбал, манай үндэсний тээвэрлэгч МИАТ компани ч тус улс руу хийх нислэгээ зогсоосон. Тэгвэл "Аеромонголиа" компани энэ долоо хоногоос эхлэн Баасан гараг бүрд Улаанбаатар-Эрхүү-Улаанбаатар чиглэлд тогтмол нислэг хийхэр болжээ. Тус  компани Эрхүүгийн чиглэлд өчигдөр /2022.06.03/ анхны нислэгээ хийжээ.