Баянхонгор аймгаас гарсан малчин Ч.Цэгмид 790 км замыг туулж, өнөөдөр Улаанбаатар хотод барианд оров

Баянхонгор аймгаас гарсан малчин Ч.Цэгмид 790 км замыг туулж, өнөөдөр Улаанбаатар хотод барианд оров

Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Баянбүрд дөрөвдүгээр багийн малчин 60 настай Ч.Цэгмид Улаанбаатар хот хүртэл 790 км замд гүйхээр тавдугаар сарын 10 /2022.05.10/-ны өдөр “Хавтгай улааны арын хондны хаваржаанаас гараагаа эхэлсэн байдаг. 

Тэрбээр Баянхонгор аймаг байгуулагдсаны  80 жилийн ой, Монгол улсын Гавьяат багш Н.Биндэръяагийн нэрэмжит Номгон сургуулийн 60 жилийн ойд зориулан гүйж байгаа юм. Тэгвэл өнөөдөр /2022.06.04/ Ч.Цэгмид 790 км замыг амжилттай туулж, Улаанбаатар хотод барианд оржээ. Сонирхуулахад, хөнгөн атлетикийн спортын мастер зэрэгтэй ахмад тамирчин, дөрвөн хүүхдийн ээж Ч.Цэгмид нь малчдаа төлөөлөн анх удаа холын зайд гүйхээр шийдвэр гаргаж, сар гаруйн хугацаанд бэлтгэл хангасан гэдэг.