Хот хоорондын нийтийн тээврийн автобус Драгон төвөөс явж эхэллээ.
Тодруулбал, Улаанбаатар-Сайнцагаан чиглэлийн зорчигч тээврийн автобус өдөр бүр 18:00 цагаас хөдөлж байгаа бол Дундговь-Улаанбаатар чиглэлийн автобус өдөр бүр 09:00 цагаас явж байгаа юм. Үнэ тарифын хувьд зургадугаар сарын 1-нээс нэмэгдүүлсэн үнээр зорчихоор болж, үүний дагуу том хүн 19600, хүүхэд 9700 төгрөгөөр тус тус зорчиж байгаа ажээ.
Харин Улаанбаатар-Эрдэнэдалай чиглэлийн нийтийн тээвэр мягмар гарагт өглөөний 08.00 цагаас Драгон төвөөс хөдөлж байгаа бол Эрдэнэдалай-Улаанбаатар чиглэлийн автобус лхагва гарагт өглөөний 08.00 цагт хөдлөх юм. Үнийн хувьд том хүн 20600, хүүхэд 10600 төгрөгөөр зорчих аж.
Мөн Улаанбаатар-Дэлгэрхангай, Сайхан-Овоо чиглэлийн нийтийн тээвэр даваа, баасан гарагт өглөөний 09.00 цагаас хөдлөх бол Сайхан-Овоо, Дэлгэрхангай-Улаанбаатар чиглэлийнх нь мягмар, бямба гарагт 09:00 цагаас тус тус явж байна.