Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд хийгдэж байгаа 60 автобусны эхний ээлжийн 32 автобус өнгөрөгч сарын 23 /2022.05.23/-ны өдөр Улаанбаатар хотод ирсэн. Уг автобуснууд нь БНХАУ-д үйлдвэрлэгдсэн 30 хүний суудалтай, 50 босоо зорчигчийн багтаамжтай юм. Тэгвэл өнөөдөр /2022.06.06/-өөс эхлэн нэг давхар “улаан” өнгөтэй автобуснууд үйлчилгээнд явж эхэлжээ.
