Баян-Өлгий аймгийн Баяннуур суманд бага насны хүүхэд гэрийнхээ гадна тоглож байгаад сураггүй алга болсон бөгөөд Ховд голын усанд осолдсон байж болзошгүй гэх дуудлага тавдугаар сарын 30-ны өдрийн 11.00 цагт Онцгой байдлын газарт иржээ.
Дуудлагын дагуу тус аймгийн ОБГ-ын алба хаагчид, ар гэрийнхэн И /2 настай, эрэгтэй/-ийг тус сумын Цагаан-Арал багийн “Цагаан гарам” гэдэг газраас “Хуст-Арал” гэдэг газар хүртэл 15 км-т завиар, голын эрэг дагуу 20 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 21:50 цагт түр зогсоосон. Улмаар зургадугаар сарын 3-н_ы өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлжээ.