Ази тивийн хөлбөмбөгийн АШТ-ний сүүлийн шатны тоглолтууд Лхагва гарагт Улаанбаатарт эхэлнэ

Ази тивийн хөлбөмбөгийн АШТ-ний сүүлийн шатны тоглолтууд Лхагва гарагт Улаанбаатарт эхэлнэ

Ази тивийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний эрх олгох сүүлийн шатны тоглолтууд энэ долоон хоногийн Лхагва гараг/2022.06.08/-т Улаанбаатар хотноо эхлэх аж. Тоглолтын эхний өдөр талбайн эзэн манай баг Палестинтай, зургадугаар сарын 11-ний өдөр Филиппин, 14-ний өдөр Йемений багтай өрсөлдөх аж.

Филиппиний шигшээ 24 тамирчны бүрэлдэхүүнтэй манай улсад ирэх гэж байгаа талаар орон нутгийн хэвлэлүүд бичжээ. Бүрэлдэхүүнд ахмад хаалгач Нил Этериж, алдарт хөлбөмбөгчин Биенвенидо Маранон нар багтсан байна.