Сэлэнгэ аймгийн Сайхан суманд долоон сартай нярай хүүхэд моринд өшиглүүлж амиа алдсан харамсалтай хэрэг өнгөрөгч амралтын өдөр гарчээ.
Хэрэг гарах үед, нярайн эцэг эх хүүхдээ анзаараагүй байсан бөгөөд хүүхэд гэрийн ойролцоо аргамжаатай байсан моринд өшиглүүлж амиа алдсан байна. Нярайг тэр даруй сумын эмнэлэгт хүргэсэн боловч эмнэлгийн тусламж авч чадаагүй бөгөөд урьдчилсан дүгнэлтээр тархины хүнд гэмтлийн улмаас амиа алдсан гэж дүгнэжээ.
Хэргийг тус аймгийн Сайхан сум дахь цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байгаа аж. Иймд, эцэг эх асран хамгаалагч нар бага насны хүүхдэдээ тавих анхаарал халамжаа сайжруулж, болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна.