Уяачид Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг эсэргүүцэж, “Монгол наадам, монгол адуу” тайван жагсаалыг зохион байгуулж байна. Жагсаалаар УИХ-ын даргад, Засгийн газарт шаардлага, Ерөнхийлөгчид өргөх бичиг өргөн барилаа. Шаардлага болон өргөх бичгээр дараах зүйлсүүдийг шаарджээ.
Шаардлагад, "Монгол наадам, монгол адуу” тайван жагсаалд оролцогчдыг биечлэн хүлээн авч уулзах, УИХ-ын чуулганаар Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэх үед оролцож, УИХ-ын гишүүдэд тайлбарлах, ММСУХ-оос хуулийн төсөлд өгч буй саналыг албан ёсоор УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд уламжилж өгөх, Үндэсний их баяр наадмаас өмнө үндэсний спортыг түгээн дэлгэрүүлэх зарлиг гаргах, Гадаад улсаас орж ирж буй үржүүлгийн адууг морин тойруулга баригдах хүртэлх хугацаагаар хориглуулах чиглэлийг ХХААХҮЯ-д гаргах, Монгол азарганы сэлдийг тайрдаг асуудлыг улсын хэмжээнд хориглох, 2020 оны сонгуулиар төрийн наадамд монгол зургаан насны морь уралдана, эрлийз морины уралдаан гэж байхгүй гэж хэлж байсан. Үүнийг ажил хэрэг болгох, ММСУХ-оос хуулийн төсөлд өгч буй саналыг хүлээж авах, Гадаад улсаас импортын адуу оруулж ирэхийг хориглох, Монгол азарганы сэлдийг тайрдаг асуудлыг улсын хэмжээнд хориглох, Монгол адуугаа хамгаалдаг, монгол морь уралддаг хуулийг өргөн барих" гэжээ. Шаардлагын хариуг өгөхгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэсэн юм.