ТОДРУУЛГА: Туркээс илгээмжээр ирсэн цогцос Хан-Уул дүүргийн оршин суугч, 37 настай эмэгтэй болох нь тогтоогдсон

ТОДРУУЛГА: Туркээс илгээмжээр ирсэн цогцос Хан-Уул дүүргийн оршин суугч, 37 настай эмэгтэй болох нь тогтоогдсон

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд илгээмжээр эмэгтэй хүний цогцос хүргэгдэж иржээ.

Тодруулбал, Өнгөрөгч амралтын өдөр Турк улсын Станбул хотын “Memorial Sisli” гэх эмнэлгээс Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд эмэгтэй хүний цогцос илгээмжээр хүргэгдэн иржээ.

Энэхүү мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид шалгаж, толгойн хэсэгтээ мэс заслын шархтай нас барсан Монгол Улсын иргэн Хан-Уул дүүрэгт оршин суух хаягтай 37 настай эмэгтэйнх болохыг тогтоожээ.

Талийгаач нь Турк улсад мэс засалд орсон гэх бөгөөд эд мөрийн баримтаар эмчилгээний төлбөрийн баримт, эмчилгээний тэмдэглэл, илгээмжийн баримт зэргийг хураан авчээ.

Хэргийн явцын талаар ЦЕГ-аас тодруулахад, “Ийм хэрэг бүртгэгдсэн. Хэргийг Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа одоогоор өөр мэдээлэл өгөх боломжгүй шалгалтын ажиллагаа дуусаагүй байна” гэлээ.