Энэ сарын 3-9 ний өдрүүдэд БНСУ-ын Сөүл хотноо Олон Улсын хөгжөөн дэмжигчдийн нээлттэй тэмцээн болж буй. Энэхүү тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн оролцохоор болсон бүжигчин хүүхдүүд "Итгэмжлэгдсэн төлөөлөгч" -гүй Солонгос улс руу нисжээ.
Тэмцээнд оролцож буй хүүхдүүдийн эцэг эхчүүд бүжгийн багшид нь "Итгэмжлэл" хийж өгөөд Солонгосын виз мэдүүлсэн байна. Гэвч хүүхдүүдийн виз гарсан боловч багшийн виз гараагүй аж.
Хан- Уул дүүргийн соёлын ордны дэргэдэх "Сүүн гэгээ" хамтлагийн удирдагч багш, МУСТА Б. Батдэлгэр, “Хүүхдүүдээ "эзэнгүй" шахуу явуулсандаа санаа зовж, яагаад виз гараагүйг лавлахад "Бүр "Хар тамга" дарах байсан" гэсэн тайлбар хэлжээ.
Оролцогч хүүхдүүд зургадугаар сарын 5 /2022.06.05/-ны өдөр Солонгос руу ниссэн байна.