ШУУРХАЙ: Н.Түвшинбаярыг шүүх хурал эхлээгүй байна

ШУУРХАЙ: Н.Түвшинбаярыг шүүх хурал эхлээгүй байна

Олимпийн аварга Н.Түвшинбаярт холбогдох хэргийг шүүх хурал өнөөдөр /2022.06.08/ Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно. Шүүх хурал 09:00 цагаас товлогдсон ч яг одоогоор эхлээгүй байна.

Прокуророос Н.Түвшинбаярыг согтуурсан үедээ Э.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зодож, тархинд нь хавсарсан, олон хүнд гэмтлүүд учруулан хүнийг онц харгис хэрцгийгээр алсан, бусдын эд хөрөнгийг устгаж, гэмтээсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн гэх хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж явуулах юм.