ФОТО: "Нэгнээ өдөж, ус цацаж" нийгэмд хүлээлт үүсгэв

ФОТО: "Нэгнээ өдөж, ус цацаж" нийгэмд хүлээлт үүсгэв

Холимог тулаанч Э.Шинэчагтага, Гавьяат тамирчин Э.Цэндбаатар нар халз тулааныхаа талаар өнөөдөр /2022.06.08/ мэдээлэл хийлээ. Хоёр тамирчин 70 кг жинд 600 сая төгрөгийн бооцоотой мэргэжлийн боксын төрлөөр тулалдах юм. 

Монгол Улсад мэргэжлийн тамирчдын үнэлэмж бага, энэ төрлийн шоу, энэ хэмжээнд зохиогдож байгаагүй гэж хэлж болно. Тиймээс ч иргэд хэвлэлийн хурал дээр гаргаж буй хоёр тамирчны гаргаж байгаа зан болон үйлдлийг шүүмжилж байлаа.

Харин энэ нь олон улсад мэргэжлийн тулаанчид хэвлэлийн хурлынхаа үеэр зайлшгүй гаргадаг, маркетинг, реклам сурталчилгааны нэг төрөл юм. Нэг ёсондоо ингэж хүлээлт үүсгэхгүй бол үзэгч болон бооцоо бага, байдаг л нэг дотоодод зохиогддог тэмцээн болоод өнгөрнө. Энэ удаагийн тэмцээнд мэргэжлийн боксын төрлөөр холимог тулааны спортын тамирчин Э.Шинэчагтага тулалдана гэдгээрээ онцлог юм. 

"Mongol news" хэвлэлийн хурлын танхимд. 2022.06.08

"Mongol news" хэвлэлийн хурлын танхимд. 2022.06.08

"Mongol news" хэвлэлийн хурлын танхимд. 2022.06.08

"Mongol news" хэвлэлийн хурлын танхимд. 2022.06.08