Туялзуур сэлэмний Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох тамирчид БНСУ-ыг зорилоо

Туялзуур сэлэмний Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох тамирчид БНСУ-ыг зорилоо

Сүүлийн хоёр жилийн хугацаанд завсарлаад байсан Азийн аварга шалгаруулах тэмцээн 2022 оны 6 -р сарын 9-16 өдрүүдэд БНСУ-ын Сөүл хотноо зохион байгуулагдана. Тэгвэл тус тэмцээнд оролцох тамирчид өнөөдөр БНСУ-ыг зорилоо.

Энэ удаагийн Ази тивийн аваргын эрэгтэй ганцаарчилсан төрөлд Алтан Дорнод Монгол компанийн тамирчин СМ Э.Дөлгөөн (УБ Фенсинг клуб), эмэгтэй ганцаарчилсан төрөлд СМ З.Хишигдэлгэр (Дуэль клуб ), СДМ  О.Золбоо (Дуэль клуб) нар оролцохоор мордлоо.