Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдээ тэвэрсэн эцэг эхчүүд Төрийн ордны үүдэнд очсон ч ордон хаалгаа түгжиж, хамгаалалтаа нэмжээ

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдээ тэвэрсэн эцэг эхчүүд Төрийн ордны үүдэнд очсон ч ордон хаалгаа түгжиж, хамгаалалтаа нэмжээ

Төрийн ордны хаалган дээр Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдээ тэвэрсэн эцэг эхчүүд эсэргүүцэл илэрхийлж байна.

Тодруулбал, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн өвчин намдаах эм тасарсан учир тэсэхээ байгаад уйлалдах хүүхдүүдээ тэвэрсэн эцэх эхчүүд Төрийн ордны  хаалган дээр цугларчээ. Өвчиндөө шаналж уйлах хүүхдээдээ тэвэрч хамт уйлан зогсох эцэг эхчүүд төрийн ордонд орж УИХ-ын гишүүдтэй уулзах хүсэлт гарган төрийн ордны хаалгаар орох гэж оролдсон байна. Улмаар цагдаагийн алба хаагчдыг хүч нэмэгдүүлэн дуудаж төрийн ордны орох гарах хаалгуудыг түгжиж, хамгаалалтад авчээ.

Мөн түүнчлэн эцэг эхчүүдтэй уулзхаар ЭМЯ-ны сайд С.Энхболд гарч ирж, "Засгийн газарт хүргүүлж буй шаардлагыг хүлээн авсан байна. Ингэхдээ тавдахь өдөр эцэг эхчүүдийг хүлээж авч уулзна. Та бүхэнээс тайван байхыг хүсье" гэжээ.

Харин УИХ-ын гишүүн, нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг гарч ирж,  Зогсож буй эцэг эхчүүдэд хандаж “Та нар битгий улс төржөөрэй” хэмээжээ.