ВИДЕО: Циркийн ногоон байгууламжийг СҮЙТГЭЖ, ХУУЛЖ эхэлжээ

ВИДЕО: Циркийн ногоон байгууламжийг СҮЙТГЭЖ, ХУУЛЖ эхэлжээ

“Монголын Үндэсний цирк”-ийн барилгыг одоогоос 10 гаруй жилийн өмнө Сумо бөхийн аварга Д.Дагвадоржид  “үйл ажиллагааг өөрчлөхгүй, зориулалтын дагуу явуулах” болзолтойгоор хувьчилж авсан байдаг.

ВИДЕО: 

Гэтэл энэ хугацаанд циркийн урлаг манайд устаж, “Монгол гэр” хэлбэртэй барилгыг завсарлах нэрийдлээр буулгаж эхэлсэн байж болзошгүй байгаа талаар зарим иргэд шүүмжилж буй.  Мөн циркийн барилгын хойно байрлах “ногоон байгууламж” нь Улаанбаатар хотод цөөнд тооцогдох, иргэд алхаж, зугаалахад тохиромжтой газруудын нэг гэдэг. Тэгвэл тус байгууламжийн оронд юу хийх гэж байгаа тодорхойгүй, “ногоон хөрс”-ийг нь хуулж, хар хөрс дээр нь шар шороо асгаж эхэлсэн байна. Харин энэ талаар НЗДТГ-аас тодорхой мэдээллийг хийгээгүй байна.

Мөн Д.Дагвадорж тус циркийг “Монголын Үндэсний цирк” хэмээх ХХК байгуулж захирлаар нь өөрийн ээж болох Х.Пүрэвбадамийг тавьж, хувьцаа эзэмшигчээр өөрийн эхнэр М.Отгонцэцэг нарыг бүртгүүлсэн байдаг. 

"Монголын Үндэсний цирк"-ийн ногоон байгууламжийг сүйтгэжээ. 2022.06.09