Д.Жаргалсайханы нэр холбогдсон хэрэг эцэслэгдээгүй учир Ц.Шаравжамцын оронд томилох асуудлыг хойшлуулжээ

Д.Жаргалсайханы нэр холбогдсон хэрэг эцэслэгдээгүй учир Ц.Шаравжамцын оронд томилох асуудлыг хойшлуулжээ

Биеийн тамир спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамцыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүний оронд Монголын оюутны спортын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Жаргалсайханыг томилохоор болсон талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. 

Тэгвэл эл томилгоог Засгийн газрын өнгөрсөн лхагва гарагийн  ээлжит /2022.06.08/ хуралдаанаар хийхээр товлож байсан ч хэд хэдэн шалтгаанаар хойшлуулсан байна.

Тодотговол, Д.Жаргалсайханыг Биеийн тамир спортын улсын хорооны даргын албанд томилох гэж байсан нь олны эсэргүүцэлтэй тулгарсан. Учир нь тэрбээр Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн даргаар ажиллаж байхдаа “Рио-2016”-ийн Монголын олимпын шигшээ багийн тамирчдын хувцас хэрэглэлийн аяны цүнхэнд чанаргүй цүнх шахсан асуудалд  нэр холбогдож байсан нэгэн. Мөн Д.Жаргалсайханы нэр холбогдсон Шадар сайд Ц.Оюунбаатарт холбогдох хэргийг АТГ шалгаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлээд байгаа. Өөрөөр хэлбэл хууль шүүхийн асуудал нь эцэслэгдээгүй байхад ийнхүү Биеийн тамир спортын улсын хорооны даргын албанд томилох гэж байгаа нь ёс зүйгүй хэрэг хэмээн үзэж, Засгийн газрун хуралдаанаар томилох асуудлыг нь хойшлуулсан байна.