Д.Батгэрэл шүүгчдийн оноогоор ялагдав

Д.Батгэрэл шүүгчдийн оноогоор ялагдав

Мэргэжлийн холимог тулааны UFC холбооны "UFC-275" өдөрлөг өнөөдөр/2022.06.12/ Сингапур улсад боллоо. Энэхүү өдөрлөгт монгол тулаанч Д.Батгэрэл, Солонгосын Кан Кюн Хотой тулалдав.

Хоёр тамирчны тулаан нийт гурван үе бүтэн үргэлжилж, Кан Кюн Хо шүүгчдийн шийдвэрээр ялалт байгуулсан юм. Кан Кюн Хогийн амжилттай болгосон цохилтын хувь өндөр байжээ.

Шүүгчид 29-28 гэсэн харьцаатай Кан Кюн Ход ялалт өгчээ.

Ийнхүү “Талын шуурга” Д.Батгэрэл UFC-д хийсэн сүүлийн хоёр тулаандаа дараалан ялагдлаа. Тэрбээр хамгийн сүүлд өнгөрөгч гуравдугаар сард Крис Гутеррезэд ялагдсан билээ.