ШУУРХАЙ: “Улаанбаатар их дуулга-2022”-д ОХУ-ын жүдочдыг “төвийг сахисан статустай” оролцуулахаар болжээ

ШУУРХАЙ: “Улаанбаатар их дуулга-2022”-д ОХУ-ын жүдочдыг “төвийг сахисан статустай” оролцуулахаар болжээ

"Парис-2024" зуны олимпын наадмын албан ёсны оноог олгож эхлэх “Улаанбаатар их дуулга-2022” өндөр зэрэглэлийн тэмцээнийг зохион байгуулах гэж буй.

Тэмцээн энэ сарын 24-26-ны өдрүүдэд Мөсөн өргөөнд болох бөгөөд 28 орны 227 жүдоч оролцох төлөвтэй байна. Тэгвэл тэмцээнд ОХУ-ын жүдочдыг “ньютрал” буюу “төвийг сахисан статустай” оролцуулахаар шийдсэн талаар Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF) мэдэгдлээ.

Украин дахь түрэмгийлэлтэй холбогдуулан ОХУ, Беларусийн тамирчдыг төрөл бүрийн олон улсын тэмцээнд оролцохыг нь хориглож буй. Олон улсын жүдо бөхийн холбоо ч Орос, Беларусийн туг далбаан дор тэмцээнд өрсөлдөхийг хориглосон. Харин энэ удаа тус улсын тамирчдын “төвийг сахисан статустай” оролцохыг зөвшөөрчээ. Сонирхуулахад, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулагдаж буй “Улаанбаатар их дуулга-2022” жүдо бөхийн тэмцээнийг зохион байгуулахад Засгийн газрын нөөц сангаас 1.5 тэрбум төгрөгийг гаргахаар болсон билээ.

Эх сурвалж: Insidethegames.