ВИДЕО: Бурхан багшийн чандрыг Энэтхэг улсаас залах ёслол болов

ВИДЕО: Бурхан багшийн чандрыг Энэтхэг улсаас залах ёслол болов

Монгол Улс болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын соёлын найрамдалт харилцааны хүрээнд Бурхан багшийн Их дүйчин өдөр  /2022.06.14/-ийг бүх нийтийн баяр амралтын өдөрт зориулан Бурхан багшийн их эрдэнийн ринсрэл буюу чандрыг манай улсад залахаар болсон. Тэгвэл Бурхан багшийн их эрдэнийн ринсрэлийг угтан авах үйл ажиллагаа өнөөдөр /2022.06.13/ Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд боллоо. Учир нь БНЭУ-ын тусгай үүргийн онгоц Улаанбаатар хотод 12:30 цаг орчимд газардсан юм.