Жүжигчин Ц.Ганбаяр өнөөдөр таалал төгсжээ

Жүжигчин Ц.Ганбаяр өнөөдөр таалал төгсжээ

Монголын хошин урлагийн нэгээхэн том төлөөлөл “Шинэ үе продакшны” жүжигчин асан Ц.Ганбаяр элэгний хорт хавдартай тэмцэлдээд багагүй хугацааг өнгөрөөсөн. Тэрээр энэ хугацаанд БНСУ-д эмчилгээ хийлгэж, саяхан эх орондоо ирсэн байдаг. Тэгвэл  өнөөдөр /2022.06.14/ “Шинэ үе продакшны” жүжигчин асан Ц.Ганбаяр таалал төгсжээ. Түүний гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлье.