Адуугаа хураахаар яваад ирээгүй 14 настай хүүгийн цогцсыг “Орхон” голын усны мандлаас олжээ

Адуугаа хураахаар яваад ирээгүй 14 настай хүүгийн цогцсыг “Орхон” голын усны мандлаас олжээ

Сэлэнгэаймгийн Орхонтуул сумын нэгдүгээр багийн Рашаант тосгонд Малчин "М" зургадугаар сарын 14-ний өдрийн 19:00 цагийн орчим адуугаа хураахаар яваад ирээгүй, унаж явсан морь нь усанд норсон байдалтай буцаж ирсэн. “Орхон” голын усанд осолдсон байж болзошгүй тухай дуудлагыг Цагдаагийн байгууллагаас зургадугаар сарын 15-ны өдрийн 08:28 цагт хүлээн авчээ. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд 06.16-ны өдрийн 06:00 цагаас Орхонтуул сумын Рашаант тосгоны “Цуу тайж” гэдэг газарт иргэн М/14 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн  “Цуу тайж” гэдэг газраас зүүн хойд зүгт 15 км-т “Гурван тархи” гэдэг газар дахь “Орхон” голын усны мандлаас цогцсыг нь олж, Сайхан сумын Цагдаагийн хэлтсийн ахлах мөрдөгчид шижлүүлэн өгсөн тухай ОБЕГ-аас мэдээллээ. 




ГҮМҮДА-Тэр ертөнц

1 цагийн өмнө