Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачуурт тосгоны “Могойн дэнж” гэх газар нэг зорчигчтой суудлын автомашин “Туул” голын усанд живсэн тухай дуудлага өчигдөр/2022.06.19/ 20:17 цагт ОБЕГ-т ирсэн байна.
Нийслэлийн аврах ангийн алба хаагчид 27 км замыг туулан очиход “Приус-41” загварын суудлын автомашин “Туул“ голын усанд живж, жолооч М /35 настай, эрэгтэй/ автомашиныхаа бүхээг дээр гарсан байсныг 30 минут ажиллан аюулгүй газарт эсэн мэнд гаргажээ. Мөн автомашиныг нь татан гаргасан хэмээн ОБЕГ мэдээлэв.