Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд түймэр гарчээ

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд түймэр гарчээ

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт хээрийн түймэр гарчээ. Тус сумын Хадын булаг багийн “Лаг” гэдэг газар нь аймгийн төвөөс зүүн зүгт 350км-т, сумын төвөөс зүүн зүгт 150 км-т байдаг бөгөөд хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 06.20-ны өдрийн 18:00 цагт өгсөн байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчид, “Петрочайна Дачин Тамсаг” Газрын тосны 19 дүгээр талбайн ажилчид түймэр дээр ажиллаж байгаа юм.