"Ардчилалд агаар дутна" артивист үзэсгэлэн зохион байгуулна

"Ардчилалд агаар дутна" артивист үзэсгэлэн зохион байгуулна

Төрийн бус байгууллагын тухай хуулийн шинэчилсэн найруулга болох Холбоо, сангийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг ХЗДХЯ-аас УИХ-д өргөн барьсантай холбоотойгоор "Бодлогод залуусын хяналт" ТББ-ын зүгээс хуулийн төслийг буцаахад чиглэсэн "Агаар дутна" цахим акцыг эхлүүлээд байгаа билээ.

Энэхүү цахим акцын хүрээнд 2022 оны зургадугаар сарын 21-нөөс 25-ны өдрүүдэд Blue Mon барилгын нэг давхарт байрлах Norphei art gallery-д "Ардчилалд агаар дутна" артивист үзэсгэлэнг зохион байгуулна.

Мөн энэхүү эвентийг зохион байгуулагчид нь эдгээр хуулийн төслийг боловсруулахдаа Хууль тогтоомжийн тухай хуульд заасан үе шатуудыг хангаагүй гэж үзэж байгаа аж. Ялангуяа  хүний эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх иргэн, хуулийн этгээдийн төлөөлөл, олон нийтээр хууль тогтоомжийн төслийг хэлэлцүүлж, санал аваагүй нь шударга бус гэж үзэж байгаа юм байна.

Ц.Хүслэн