Зөгийн тооллогыг долдугаар сарын 8-ны өдрийг хүртэл орон даяар хийхээр болжээ

Зөгийн тооллогыг долдугаар сарын 8-ны өдрийг хүртэл орон даяар хийхээр болжээ

Хөдөө Аж Ахуйн 2022 оны ээлжит тооллого тавдугаар сарын 1-нээс эхэлсэн.  Тус тооллогод

  • Мал аж ахуй
  • Газар тариалан
  • Ойн аж ахуй
  • Ан агнуур
  • Загасны аж ахуй үйлдвэрлэл эрхлэгч өрх, аж ахуйн нэгжүүд хамрагдаж байгаа.

Энэ хүрээнд зөгийн тооллогыг долоодугаар сарын 8-ны өдрийг хүртэл орон даяар хийхээр болжээ. Тооллогын хугацаанд тусгайлан бэлтгэгдсэн тоологч нар иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудаас биечлэн очиж батлагдсан маягтын дагуу мэдээлэл авах аж. ХАА-н тооллого зургадугаар сарын 24-нөөс долоодугаар сарын 8-ны өдрүүдэд Өвөрхангай, Завхан, Говь-Алтай, Ховд, Дундговь, Баянхонгор, Баян-Өлгий, Дорноговь, Өмнөговь аймгууд болон Улаанбаатар хотод тус тус явагдах юм.