Ж.Мөрөндэлгэр: Хүмүүнлэгийн аян өрнүүлж 21 аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тэргэнцэр хандивлана

Ж.Мөрөндэлгэр: Хүмүүнлэгийн аян өрнүүлж 21 аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тэргэнцэр хандивлана

Иргэн Ж.Мөрөндэлгэр “Нэг сэтгэл-21 аймаг” хүмүүнлэгийн аян өрнүүлж, 21 аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тэргэнцэр хандивлана.

Тэрбээр хэлэхдээ, “Би хөгжлийн бэрхшээлтэй болоод долоон жил болж байна. Анх гэмтэж байхдаа тэргэнцэргүй, муу тэргэнцэртэй янз бүр байсан. Тэр үеэс хөгжлийн бэрхшээлтэй хүнд тэргэнцэр өгөхийг мөрөөддөг болсон. Тиймээс 21 тэргэнцэр аймаг бүрд өөрийн биеэр хүргэж өгөх гэж байна. Хил гааль хаалттайгаас болж тэргэнцэр олдохгүй байгаа хүмүүс их байгаа. Энэ удаад миний боломжоор 21 тэрэг бүрдүүлсэн. Залуу нийгэмших сонирхолтой иргэдэд тэргэнцрээ өгнө. Мөн тэргэнцэр тараахаас гадна гарын бэлэг гардуулна. Энэ ажлын маань гол зорилго нь 21 аймгийн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг судалж санал бодлыг сонсож нийгэмд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн тухай зөв мэдээлэл өгөх цаашлаад зохих байгуулагд нь зөвлөх зорилготой” гэлээ.




Өнөөдөр бар өдөр

12 цагийн өмнө