Хүчтэй салхины улмаас 32 тонны даацтай барилгын кран унажээ

Хүчтэй салхины улмаас 32 тонны даацтай барилгын кран унажээ

Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах "Улаанбаатар Импекс" ХХК-ийн гаалийн хяналтын талбайд байрлаж байсан 32 тонны даацтай вандан кран энэ сарын 18-нд хүчтэй салхины улмаас унажээ.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас "Ослын нөхцөл байдлыг шалгахад, техникийн бүрэн бус (салхины туугдлаас хамгаалах хэрэгсэл дутуу) байдлаас шалтгаалан кран унасан нөхцөл тогтоогдсон байна. Ослын улмаас хүний эрүүл мэнд, амь насанд хохирол учраагүй" гэлээ.

Иймд кран эзэмшигч, ашиглагч иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, техникийн магадлалд хамруулан болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, мэргэжлийн ажилчдыг ажиллуулах шаардлагатай байгааг анхаарууллаа.

Эх сурвалж: МХЕГ