“Үндэсний их баяр наадмын сорилго” барилдаан энэ Ням гарагт болно

“Үндэсний их баяр наадмын сорилго” барилдаан энэ Ням гарагт болно

"Үндэсний их баяр наадмын сорилго" барилдаан Монгол Бөхийн Өргөөнд зургаадугаар сарын 26-ны Ням гарагийн 12:00 цагаас болно.

Улс аймгийн алдар цолтой 256 бөхийн уг барилдааныг "Мөнхийн Үсэг" группийн 30 жилийн ойд зориулан зохион байгуулж буй аж. Барилдах бөхчүүдийг зургаадугаар сарын 24-25-ны өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд цахимаар бүртгэнэ.

Үзэгчид www.ticket.mn-ээс тасалбараа захиалан авах боломжтой. Үндэсний их баяр наадмаар 1,024 бөх барилдах юм.

Эх сурвалж: МҮБХ




Өнөөдөр тахиа өдөр

1 цагийн өмнө