Нийгмийн даатгалын шимтгэлийн буцаалтыг бямба гарагаас шилжүүлж эхэлнэ

Нийгмийн даатгалын шимтгэлийн буцаалтыг бямба гарагаас шилжүүлж эхэлнэ

Нэг сая ба түүнээс доош цалинтай иргэдийн нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг буцаан олгож, төр хариуцах хуулийг УИХ батлаад буй. Уг хууль өнгөрсөн тавдугаар сараас эхлэн хэрэгжиж эхэлсэн бөгөөд тухайн сарын шимтгэлийн буцаалтыг дараа сарын 25-наас хойш олгохоор Засгийн газар шийдвэрлэсэн байна.

Энэ дагуу тавдугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийн буцаан олголтыг зургадугаар сарын 25-ны өдрөөс эхлэн иргэдийн данс руу шилжүүлэх юм байна.