NODOUBLESTANDART: Зургадугаар сарын 25-ны  өдрийг "Үндэсний гашуудлын өдөр" болгон зарлаж байна

NODOUBLESTANDART: Зургадугаар сарын 25-ны  өдрийг "Үндэсний гашуудлын өдөр" болгон зарлаж байна

"Үндэсний гашуудлын өдөр"-ийг хоёр дахь жилдээ санан дурсах гэж байна. Уг өдөр Засгийн газрын алдаатай бодлогоос болж амиа алдсан иргэдэд хүндэтгэл үзүүлэх аж.

"NoDoubleStan­­­­dart" иргэдийн хөдөл­­­­­­гөө­­­­­­­­ний төлөөллүүд, "Өнгөрсөн жил зургадугаар сарын 25 -нд  цар тахалын үед Ерөнхийлөгчийн тангараг өргөх олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулсан учир "Үндэсний гашуудлын өдөр"-ийг анх зохион байгуулж байсан. Тухайн үйл явдлын үеэр цагдаагийн алба хаагчид иргэдэд халдаж, сошиалд сэтгэгдэл илэрхийлсэн иргэдийн гэрээс нь баривчилж байсан юм. 

Зургадугаар сарын 25-ны  өдрийг "Үндэсний гашуудлын өдөр" гэж зарлаж байна. Энэхүү өдөр Төв талбайд 18 цагаас

  • Гэрэл зургийн үзэсгэлэн гарна
  • Зул өргөнө
  • Гашуудлын хар бөмбөлөг хөөргөнө
  • Төрийн далбааг бөхийлгөн хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагаануудыг явуулна. 

Энэ нь харамсалтайгаар амь насаа алдсан хүмүүсийн гэгээн дурсгалын хүндэтгэж, эмгэнэл илэрхийлж буй үйлдэл юм. Тиймээс бид нийт иргэдэд уриалж байна. Үндэсний гашуудлын өдөр нийт иргэд, албан байгууллагууд цонхоороо болон гадна хэсэгтээ төрийн далбааг мандуулах, тухайн өдөр автомашины жолооч нар тээврийн хэрэгслийнхээ гэрлийн асаах, 18 цагт нэг минутын турш дуут дохио өгөх, цахим орчинд Үндэсний гашуудлын өдөр гэсэн мэдээлэл жиргэж Засгийн газрын буруутай үйл ажиллагаанаас үүдэж амь насаа алдсан иргэдэд хүндэтгэл үзүүлэхийг уриалж байна. Мөн хэвлэл мэдээллийн байгууллагууддаа хандаж хэлэхэд тус өдөр /2022.06.25/ 18 цагаас нэг минутын турш эфирийн зогсолт хийж хүндэтгэл үзүүлээсэй гэж хүсэж байна" гэлээ.




Өнөөдөр бич өдөр

3 цагийн өмнө