"Сайн Номуун" зэрэг сүм, хийдүүд галын аюулгүй байдлыг дараах байдлаар зөрчжээ

"Сайн Номуун" зэрэг сүм, хийдүүд галын аюулгүй байдлыг дараах байдлаар зөрчжээ

Нийслэлийн прокурорын газар, МХЕГ, ОБЕГ зэрэг мэргэжлийн байгууллагууд хамтран шашны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг сүм, хийдүүдэд нэгдсэн шалгалт хийжээ.

Шалгалтаар Сайн Номуун хийд, Мөнх-Амин ундарга хөгжил, Ел Бирлиги, Оюуны орчин зэрэг төрийн бус байгууллагууд, Есүс христийн Хожмын үеийн гэгээнтнүүд, Мөнхийн магтаал сүмүүд галын аюулгүй байдлыг дараах байдлаар зөрчсөн байна. Үүнд:

  • Ажлын байрны галын аюулгүй байдлын дүгнэлт гаргуулаагүй,
  • Гал унтраах анхан шатны багаж хэрэгслийг стандарт, дүрэм нормын дагуу байрлуулаагүй,
  • Аврах зам гарцын тэмдэг тэмдэглэгээ, аврах зам гарцын схем зураг байрлуулаагүй,
  • Утааны мэдээлэгчийг улирал бүр үйлчилгээ хийж бэлэн байдлыг хангаагүй. Гал унтраах тоног төхөөрөмж багаж хэрэгсэлд хяналтын карт хөтлөгдөөгүй,
  • Шингэрүүлсэн хийн тоног төхөөрөмжийг зураг төслийн дагуу мэргэжлийн байгууллагаар холбуулаагүй,
  • Барилга байгууламжийн цахилгаан ашиглалт угсралтын аюулгүй байдлыг хангаагүй,
  • Гамшгаас хамгаалах төлөвлөгөө боловсруулаагүй,
  • Авралтын зам гарц дээр хүн, эд хөрөнгийг нүүлгэн шилжүүлэх, аврах үйл ажиллагаа явуулах авралтын зам гарц, чиглэл заасан таних тэмдэглэгээ, аваар ослын гэрэл, гал унтраагуур байрлуулсан хэсэгт заах тэмдэглэгээг хүний нүдэнд ил харагдахуйц газарт гэрэлтдэг будаг эсвэл гэрэл бүхий гийгүүлэх бүрхэвчтэй хийж байрлуулаагүй,
  • Галын аюулгүй байдлын дүрэм, гал түймэр унтраах шуурхай төлөвлөгөөг боловсруулж, эрх бүхий этгээдээр баталгаажуулаагүй,
  • Цахилгаан байгууламжийг дүрмийн дагуу угсралт хийгдээгүй байжээ.

Мөн “Оюуны орчин” төрийн бус байгууллага нь Галын аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн үйлдэлд Онцгой байдлын гал түймрийн улсын хяналтын байцаагч илрүүлсэн зөрчлийг арилгуулахаар албан шаардлага хүргүүлсэн байна.




Өнөөдөр тахиа өдөр

12 минутын өмнө