Наадмын үйл ажиллагаа үзэх гадаад жуулчдын тасалбарын захиалгыг энэ сарын 29-нийг хүртэл авна

Наадмын үйл ажиллагаа үзэх гадаад жуулчдын тасалбарын захиалгыг энэ сарын 29-нийг хүртэл авна

Ардын хувьсгалын 100, 101-н жилийн ой Үндэсний их баяр наадмын үйл ажиллагааг үзэж сонирхох гадаадын жуулчдын тасалбарын захиалгыг 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүртэл хүлээн авч байна гэж Нийслэлийн аялал жуулчлалын газраас мэдээллээ. Тасалбар авах жуулчид дараах материалыг бүрдүүлэх аж.

  1. Албан бичиг
  2. Нислэгийн тийз захиалгын баталгаажуулалт /Хэзээ, ямар агаарын тээврийн компаниар ирэх/
  3. Зочид буудлын захиалгын баталгаажуулалт /Ямар зочид буудалд байрлах /
  4. Тасалбар захиалгын албан бичгийг Нийслэлийн Аялал жуулчлалын газрын бичиг хэрэг болон [email protected] цахим хаягаар хүлээж авах юм байна.



Өнөөдөр луу өдөр

44 минутын өмнө