АНУ-Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээний хүрээнд АНУ-ын цэргийн жазз хөгжмийн хамтлаг зургадугаар сарын 26-ны ням гарагт Монгол Улсын Филармонийн тайзнаа үнэ төлбөргүй тоглохоор болжээ. Тоглолтод Баянмонгол чуулга, гоцлол дуучин Н. Наранбаатар /Naagii/, Ц. Хулан нар урилгаар оролцож, уран бүтээлээ толилуулах аж.
