УЛААНБААТАР ИХ ДУУЛГА: Монголын жүдочид медалийн тоогоор нэгдүгээрт, чанараар гуравдугаар байранд бичигдлээ

УЛААНБААТАР ИХ ДУУЛГА: Монголын жүдочид медалийн тоогоор нэгдүгээрт, чанараар гуравдугаар байранд бичигдлээ

Парис 2024 зуны олимпын оноо олгох оны эхний тэмцээн Улаанбаатар их дуулга Мөсөн өргөөд гурван өдрийн турш боллоо.Монголын шигшээ багаас нийт 14 жинд 55 бөх зодоглосноос 11 нь медаль хүртэж 8 нь шагналт байрт шалгарав.

Алтан медаль;

Б.Эрхэмбаяр. Эрэгтэй -66 кг. 26 настай

Л.Энхрийлэн. Эмэгтэй -57 кг. 23 настай

Мөнгөн медаль;

Г.Наранцэцэг. Эмэгтэй -48 кг. 27 настай

Г.Сод-Эрдэнэ. Эрэгтэй -66 кг. 24 настай

Ц.Цогтбаатар. Эрэгтэй -73 кг. 26 настай

А.Адъяасүрэн. Эмэгтэй +78 кг. 22 настай

Хүрэл медаль;

Э.Сумъяабазар. Эрэгтэй -60 кг. 22 настай

Ё.Басхүү. Эрэгтэй -66 кг. 28 настай

Б.Хорлоодой. Эмэгтэй -52 кг. 24 настай

М.Ичинхорлоо. Эмэгтэй -57 кг. 24 настай

О.Хүслэн. Эмэгтэй -78 кг.

Шагналт тавдугаар байр;

Э.Ариунболд. Эрэгтэй -60 кг. 26 настай

Л.Анхзаяа. Эрэгтэй -73 кг. 22 настай

Б.Эрдэнэт-Од. Эмэгтэй -78 кг. 22 настай

Д.Номинзул. Эмэгтэй +78 кг. 22 настай

Шагналт долоодугаар байр;

Б.Нармандах. Эрэгтэй -66 кг. 22 настай

Ц.Энхчимэг. Эмэгтэй -70 кг. 21 настай

Б.Гончигсүрэн. Эрэгтэй -100 кг. 22 настай

Б.Ням-Эрдэнэ. Эмэгтэй -78 кг.

Тэмцээнд 30 орны 255 тамирчин оролцсоноос Олон Улсын жүдо бөхийн холбооны (IJF) нэр дээр оролцсон Оросын шигшээ баг 5 алт, 2 мөнгө, 2 хүрэл медальтайгаар тэргүүллээ.

Японы шигшээ баг 4 алт, 1 мөнгө, 2 хүрэл медальтай удаалсан бол талбайн эзэн Монголын шигшээ баг 2 алт, 4 мөнгө, 5 хүрэл медальтайгаар гуравдугаар байрт оров. Нийт 13 өөр улсын тамирчин медаль хүртэж 20 өөр улсын тамирчид шагналт байрт шалгарсан. Харин Их Британи, Итали, Ямайк, Пакистан, Катар, Словак, Тажикистаны бөхчүүд шагналт байр эзэлсэнгүй.